
REVE-д
тавтай морил
Хүн бүрийн мөрөөддөг шүдний эмнэлэг,
шүдний салбарын хамгийн шилдгийг
REVE шүдний эмнэлгээс мэдрээрэй.
REVE шүдний эмнэлэг нь сайхан инээмсэглэлийг
бүтээх дараах эмчилгээнүүдийг санал болгож байна.
01
Нүүрэвч
REVE шүдний эмнэлгээс танилцуулж буй 0.02мм нарийвчлал бүхий өөрийн шүднээс хамгийн бага зордог керамик нүүрэвч
Шүдийг бүрхэж,өөрийн шүд мэт харагдах керамик материал бөгөөд хамгийн бага зоролтоор төгс инээмсэглэлийг бүтээх боломжтой.
Энгийн нүүрэвчнээс илүү нимгэн,нарийн бүтэцтэй хийгддэг тул шүдний үндсэн хэлбэр,үйл ажиллагааг хадгалж гоо сайхныг сэргээх бүрэн боломжтой.
REVE шүдний эмнэлгийн тусгай технологи,туршлагаар бүтээгдсэн REVENATE нүүрэвч нь өөрийн шүднээс ялгагдахааргүй төгс хийгддэг.
Германы Dentsply Sirona технологи
Германы Dentsply Sirona 社-ийн амны
хөндийн сканер Primescan болон
Cerek milling төхөөрөмжийг нэвтрүүлж,
нарийвчлалтай дижитал сканераас эхлээд
керамик боловсруулалт хүртэл төгс хийгддэг.
0.02мм нарийвчлалтай хийгдэх энэ дэвшилтэт
технологи нь REVENATE нүүрэвчийн гол технологи юм.
Америкийн MiYO өнгөлгөөний технологи
Америкийн Miyo stain-г ашиглан өөрийн шүдтэй
хамгийн төстэй хэлбэр,өнгийг гаргадаг.
Мэргэжлийн техникчийн нарийн гар ажиллагаагаар
бүтээгдэх өнгөлгөөний үйл явц нь
урлагийн бүтээл мэт маш нарийн хийгддэг.
1 өдөрт REVENATE нүүрэвч
Ганцхан өдөрт,төгс өөрчлөлт
Нарийвчилсан технологиор өвчтөний өөрийн шүдний төрхийг хадгалан,түр шүд хийхгүйгээр тухайн өдөртөө шууд нүүрэвчийг хийх боломжтой бөгөөд өдөр тутмын амьдралдаа хурдан эргэн ороход тусалдаг.
Ганцхан өдөрт сайхан шүдтэй болоод явах боломжийг зөвхөн REVE шүдний эмнэлгээс мэдрэх боломжтой.
Эмчилгээний дараа өдөр тутмын амьдралд шууд орох боломжтой нь цаг зав муутай хүмүүст хамгийн их таашаагддаг.
01
Нарийн
оношилгоо
3D сканер ашиглан нарийвчилсан
оношилгооны үндсэн дээр шинжилгээ хийж,
хариуцсан эмчийн зөвлөгөө.
Тухайн хүний шүдний байдал,
шүдний харьцаа,инээмсэглэлийн шугам,
нүүрний зохицлыг тооцоолох.
02
Тохирсон
шүдний дизайн
Тухайн хүний шүдний байдал,шүдний харьцаа,
инээмсэглэлийн шугам,нүүрний зохицлыг
тооцоолон өөрийн царай төрхөд тохирсон
шүдний загварыг хариуцсан эмч болон
мэргэжлийн техникчтэй хамтран гүйцэтгэнэ.
03
REVENATE
нүүрэвч хийгдэх
Тунгалаг байдал,өнгө,гадаргуугийн бүтэц нэг бүрийг нарийн гаргаж хувийн өнгөнд тохирсон зөвхөн танд тохирсон өөрийн шүдтэй хамгийн төстэй нүүрэвчийг бэлтгэнэ.
04
REVENATE
баталгааны хуудас
Гар урлал мэт нарийн хийгдсэн
REVENATE нүүрэвчийг эмчилгээний
дараа тогтмол хянадаг бөгөөд
баталгааны гэрчилгээг танд олгоно.
Зөвхөн REVE шүдний эмнэлгийн нүүрэвчийн тусгай техникч
Олон жилийн туршлагатай мэргэжлийн техникч
зөвхөн танд зориулсан нүүрэвчийг урлана
У Дун Ги шүдний техникч
Ким Гён Ху шүдний техникч
Өмнө Дараа
REVENATE нүүрэвчийн бодит жишээ
※ REVENATE нүүрэвч хийлгэсний дараах зураг
※ Эмчилгээний үр дүн нь хүн бүрийн онцлогоос
шалтгаалан өөр өөр байж болно.
02
Гажиг заслын эмчилгээ
Reve гажиг заслын эмчилгээ
REVE гажиг заслын эмчилгээ нь асуудлыг олж тогтоон шүдний эгнээ,нас,амьдралын хэв маяг зэргийг харгалзан үзэж тухайн хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг боловсруулдаг.
Invisalign тунгалаг аппарат
АНУ-д төвтэй Invisalign тунгалаг аппарат нь цөөн ирэлтээр шүдний хөдөлгөөнийг хянаж,шинэчилсэн тунгалаг аппаратаар сольж хийгддэг эмчилгээ юм.
Invisalign аппаратын тусгай дэвшилтэт амны хөндийн сканер ашиглан илүү хурдан,нарийвчилсан эмчилгээг хийх боломжтой.
2-р үеийн Clippy-C гажиг заслын аппарат
2-р үеийн шинэчлэгдсэн Clippy-C брекет нь гоо зүйн хувьд илүү жижгэрч өнгө,хэлбэрийг сайжруулснаар шүдэнд наагдсан аппаратын зовуурийг багасгаж тав тухтай байдлыг нэмэгдүүлсэн.
Уламжлалт брекет болон өөр дээрээ түгжээтэй брекет аппаратын бүх давуу талуудыг агуулсан хосолмол гажиг заслын аппарат бөгөөд төрөл бүрийн аргаар илүү үр дүнтэй эмчилгээг хийх боломжтой.
Шүдний дотор талын гажиг заслын аппарат
Шүдний дотор талд брекет нааж хийгддэг аппарат бөгөөд гаднаас харагдахгүй тул санаа зовох зүйлгүй,өдөр тутмын амьдралд саадгүйгээрээ том давуу талтай.Ялангуяа олон нийттэй харьцах ажил мэргэжилтэй насанд хүрэгчдийн хамгийн их сонгодог эмчилгээний арга юм.
REVE шүдний эмнэлгийн онцлог шүдний эгнээний аппарат
- 01
Тав тухтай эмчилгээ
Өвдөлт,зовуурь хамгийн бага
- 02
Нарийвчлал
3D оношилгоогоор өндөр нарийвчлалтай
гажиг заслын эмчилгээ
- 03
Гоо сайхан
Царай төрхөд төгс зохицсон инээмсэглэл
- 04
Өөрчлөлт
Үйл болон эрүүл мэндийг хамтад нь сэргээх
03
REVE
имплант
REVE шүдний эмнэлгийн имплантыг 19 дэх ерөнхийлөгчийн зөвлөх эмчээр ажиллаж байсан захирал эмч болон үндэсний шигшээ багийн нүүр амны тасгийн хариуцагч эмч нар үзлэг хийж,дэлхийд батлагдсан өндөр чанартай бүтээгдэхүүнийг сонгож ашигладаг.
Манай эмнэлэгт дэлхийн номер 1 швейцарын Straumann имплант,Солонгосын номер 1 Osstem имплант,номер 2 Dentium имплантыг ашиглан бат бөх ясны бэхжилттэй,хүндрэл багатай өндөр үр дүнг үзүүлэх болно.
REVE имплант
Имплант эмчилгээ нь оношилгооноос эхлэн
дараах арчилгаа хүртэл шат дараатайгаар
явагддаг бөгөөд шүд,буйл,амны хөндийн байдлыг
харгалзан үзэж тухайн хүний онцлогт тохирсон
имплант мэс заслыг хийдэг.
Ням гаргийг оролцуулан 363хоног хийгдэх боломжтой нойрсуулагчтай имплант
REVE шүдний эмнэлэг нь мэдээ алдуулалтын мэргэжлийн эмчийн хамтаар аюулгүй,тав тухтай нойрсуулагчтай имплант эмчилгээг хийх боломжтой.
-
Тусгай систем
Мэдээ алдуулалтын эмч болон туршлагатай сувилагч нарын хамт унтуулгын тасгийн байнгын үйл ажиллагаа
-
Тав тух
Хагас нойрмог байдалд эмчилгээг тухтай хийлгэх боломж
-
Хувь хүний онцлогт тохируулсан
1:1 өвчтөнд тохирсон ухамсарт эмчилгээний төлөвлөгөө
-
Аюулгүй байдал
Их сургуулийн эмнэлгийн түвшний хяналтын төхөөрөмжөөр унтуулгатай үед амин үзүүлэлт,амьсгалын байдлыг нарийн хянах
-
Хүртээмж
Ажлын өдрүүдэд эмчилгээ хийлгэх боломжгүй хүмүүст зориулан ням гарагт ч унтуулгын тасгийн байнгын үйл ажиллагаа
Өмнө Дараа
REVE имплант бодит жишээ
※ Имплант хагалгааны дараах бодит зураг
※ Эмчилгээний үр дүн нь хүн бүрийн онцлогоос
шалтгаалан өөр өөр байж болно.
04
Ерөнхий
эмчилгээ
1 өдөрт цоорлын эмчилгээ
REVE шүдний эмнэлэг нь дотоод лабораторитой тул нэг өдрийн дотор цоорлын эмчилгээг хийх боломжтой One-Day системийг санал болгодог.
Ихэнх эмнэлгүүд нь шүдний лабораторитой холбогдон хэв болон бүтээгдэхүүн өгч авах үйл явц ойролцоогоор 1 долоо хоног орчим зарцуулдаг бол REVE шүдний эмнэлэгт нэг өдөрт дуусах боломжтой.
One Day шүдний цоорол эмчилгээнд зориулан Dentsply Sirona 社-ийн CEREC PrimeMill болон амны хөндийн сканерыг ашигладаг тул тэр өдөрт нь дуусгах боломжтой бөгөөд нарийн засвар шаардлагатай тохиолдолд түргэн шуурхай хийгдэх боломжтой..
Удаан ашигладаг согог заслын материал
Хүний биед хортой металл ашигладаггүй бөгөөд
өвчтөний амны хөндийн байдал,
эмчилгээний зорилгыг нарийвчлан авч үзэж
аюулгүй,үйлийг бүрэн сэргээх материалыг сонгодог.
01
Гэрлийн ломбо
(Resin)
Өнгөц цоорлын үед тохиромжтой,
өөрийн шүдний өнгөтэй хамгийн төстэй
02
Зоомол ломбо
(Inlay)
Дунд цоорлын үед тохиромжтой,
бат бөх,удаан эдэлгээтэй
03
Бүрээс
(Crown)
Том хэмжээний согогийн үед тохиромжтой,шүдийг бүрэн хамгаалах чадвар хамгийн өндөр
We Are Reve Бид REVE
REVE шүдний эмнэлгийн хаяг болон үзлэгийн цагийн хуваарь
Рев шүдний эмнэлгийн эмчилгээний баг
Хүлээлгийн танхим
Үйлчилгээний хэсэг
Мэс заслын өрөө
Эмчилгээний өрөө